2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Согтууруулах ундаа коронавирусээс хамгаалж чадахгүй

 Согтууруулах ундаа хэрэглэх нь “COVID-2019” коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд тус болохгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Тарик Язаревич мэдэгджээ.  

“Согтууруулах ундаа юмуу согтууруулах ундааны төрлийн зүйл “COVID-2019” халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга биш юм. ДЭМБ-ын эрүүл ахуйн зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сахих нь хамгийн үр дүнтэй арга юм” хэмээн тэрбээр хэлжээ.

"Шинэ вирусний талаар олон зүйл тодорхойгүй байгаа учир ямар ч хүн энэ вирусээр халдварлаж болзошгүй байгаа хэдий ч голдуу настай хүмүүс, чихрийн шижин, зүрхний өвчтэй хүмүүст энэ вирус илүү хүнд хэлбэрээр илэрч байна” хэмээн тэрбээр мөн цохон тэмдэглэсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.