2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Хонконгт дотооддоо коронавирусээр халдварласан шинэ тохиолдол илэрчээ

Хонконгт сүүлийн 23 хоногийн хугацаанд анх удаа дотооддоо халдвар авсан шинэ тохиолдол илэрлээ гэж “South China Morning Post” сонин мэдээлэв.

Тус сонинд мэдээлснээр, сүүлийн үед гадаадад зорчоогүй 66 настай эмэгтэйгээс коронавирус илэрчээ. Эмч нар түүний төрөл садан болох найман хүнийг тусгаарласан байна. Тэдний заримд нь халдварын шинж тэмдэг илэрчээ. Хонконгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд шинэ тохиолдлын талаар албан ёсоор тайлбар өгөөгүй байгаа бөгөөд энэ талаар хэвлэлийн бага хурал хийх төлөвтэй байна. 

Хонконгт дөрөвдүгээр сарын 20-ноос хойш дотоодод халдварласан шинэ тохиолдол бүртгэгдээгүй юм. Одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 1048 болж, дөрвөн хүн нас баржээ.

Халдварын тархалт хумигдсантай холбоотойгоор Хонконгийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногоос хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж эхэлсэн юм. Төрийн албан хаагчид албан газартаа ажиллаж, музей, номын сан, спорт талбай, гоо сайхны газруудыг нээснээс гадна хүмүүст нэг дор наймуулаа цуглахыг зөвшөөрчээ. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.