2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Гватемалд ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн санал хураалт дуусжээ

Ерөнхийлөгчийн болон Конгрессын депутатууд, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн хэсгүүд Гватемалд өнгөрсөн ням гарагийн орой орон нутгийн цагаар 18:00 цагт хаагджээ.

Бороо орсонтой холбоотойгоор сонгуулийн ирц төлөвлөж байснаас бага байж магадгүй байгаа тухай эрх баригчид мэдэгдсэн байна. Тус улсад 8.1 сая орчим хүн сонгууль өгөх эрхтэй байсан аж. Саналаа илэрхийлэх болон саналын хуудсуудыг тоолох явцыг орон нутгийн хийгээд олон улсын нийт 2.6 мянган ажиглагч  хянажээ.

Гватемалд ерөнхийлөгч 4 жилийн хугацаатай сонгогддог бөгөөд хоёр дахь удаагаа улиран сонгогддоггүй байна. Эхний шатны сонгуульд ялахын тулд нэр дэвшигч дийлэнх олонхийн саналыг авах ёстой бөгөөд аль ч нэр дэвшигч ийм үр дүнд хүрээгүй тохиолдолд ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийг ирэх 8 дугаар сарын 11-нд явуулах аж.  

Конгрессын гишүүдийн сонгууль холимог тогтолцоогоор явагддаг байна. Мажоритар зарчмаар 128 хүнийг сонгодог болпропорциональ зарчмаар 32 хүн сонгогддог байна. Бүрэн эрхийн хугацаа нь 4 жил байдаг бөгөөд хоёроос дээшгүй удаа улиран сонгогдох боломжтой аж. Парламентын сонгуульд оролцохоор 28 нам бүртгүүлсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.