2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“ByteDance” компани “Microsoft”-ын саналаас татгалзжээ

БНХАУ-ын “ByteDance” компани “TikTok” нийгмийн сүлжээнийхээ АНУ дахь үйл ажиллагааг манай компанид худалдахгүй гэдгээ мэдэгдсэн гэж “Microsoft” компани мэдээлэв.

“Манай санал “TikTok”-ийн хэрэглэгчдэд хэрэгтэйгээс гадна үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаална гэдэгт бид итгэлтэй байсан. Бид энэхүү үйл ажиллагааг явуулахын тулд аюулгүй байдал, хувийн мэдээлэл, цахим аюулгүй байдлыг хамгаалж, буруу ташаа мэдээлэлтэй тэмцэх өндөр стандартад нийцсэн үйлчилгээг хүргэхийн тулд ихээхэн өөрчлөлтийг хийх байсан юм. Бид наймдугаар сард хийсэн мэдэгдэлдээ энэ талаар тодорхой дурдсан” гэж “Microsoft” компани мэдээлжээ.

“ByteDance” болон “TikTok”-оос энэ талаар тодруулга хүсэхэд хариулт өгөөгүй байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.