2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Ирантай холбоотой хуудсуудыг “Facebook”-ээс устгав

“Facebook” нийгмийн сүлжээнээс олон нийтийн санал бодолд нөлөөлөх зорилгоор мэдээлэл түгээхэд ашиглаж байсан, Иран улстай холбоотой хэдэн зуун хуудас, хаягийг устгасан байна. Энэ тухай “Facebook” компанийн пүрэв гарагт нийтэлсэн мэдээлэлд дурджээ.

Мэдээлэлд дурдсанаар, хоёр сая орчим дагагчтай 780 гаруй хуудас, хаягуудыг “Facebook” болон “Instagram”-д устгасан байна. Эдгээр нь бүгд Иран улстай холбоотой байсан аж.

Энэ хуудаснуудад үл таних этгээдүүд янз бүрийн бүс нутгийн тэр дундаа Ойрхи Дорнодын хэрэглэгчдэд нөлөөлөх зорилгоор Ираны төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэлбэрийг нь өөрчилсөн мэдээллүүд зэрэг янз бүрийн мэдээллүүдийг нийтэлж байсан гэж “Facebook”-ийн мэдээлэлд дурсан байна. Тухайлбал, Палестин-Израилийн мөргөлдөөн, мөн АНУ, Саудын Араб болон ОХУ голлох үүрэг гүйцэтгэж байгаа Сири, Йемений мөргөлдөөнтэй холбоотой мэдээллүүдийг нийтэлж байжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.