2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Агуйд гацсан бүх хүнийг гаргажээ

 Таиландын аврагчид үерт автсан Кхао Луанг гэдэг агуйд боогдоод байсан бүх хүнийг гаргаж чадсан байна. Хүүхдүүд болон тэдний дасгалжуулагч багш уг агуйд хоёр долоо хоног гаруйн турш байсан юм.

Агуйгаас гаргасан бүх хүмүүсийг эмнэлэгт хүргэж байгаа аж. Өнөөдрийн аврах ажиллагаанд 100 гаруй хүн оролцсон байна.

Өнгөрсөн 6 дугаар сарын 23-нд 11-16 насны хөл бөмбөгийн багийн 12 сурагч, 25 настай дасгалжуулагчийн хамт агуйд алга болсон. Хүүхдүүд болон тэдний дасгалжуулагчийн хоргодож байсан агуй нь 10 км урт, хэд хэдэн амтай ба дотроо том хонгилуудтай учраас үерийн уснаас зугтан хоргодох боломжтой байсан юм. Өнгөрсөн 2 хоногийн хугацаанд аврагчид 8 хүнийг гаргаж чадсан юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.