2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Азиар аялах жуулчдын тоо ихээхэн өсжээ

Ази тивээр аялсан жуулчдын тоог дэлхийн бусад тивийнхтэй харьцуулахад илүү хурдан өсөж байгааг Азийн хөгжлийн банкнаас лхагва гарагт танилцуулсан тайлан харуулжээ.

Азийн хөгжлийн интеграцийн тайланд дурдсанаар, 2017 онд олон улсын жуулчдын 23.4 хувь буюу 310.7 сая жуулчин Азиар аялсныг 2010 оныхтой харьцуулахад 20.5 хувиар өссөн ажээ.

Түүнчлэн Азиас гадна АНУ, ОХУ-аар мөн олон жуулчин аялжээ. Гадаадын жуулчид Азийн орнууд дундаас Хятад, Япон, Тайландаар аялахыг илүүд үздэг болохыг Азийн хөгжлийн банкны тайланд тэмдэглэсэн байна.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.