2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Шоронгийн 5 мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ

АНУ-д коронавирусний халдвар дэгдэж эхэлснээс хойш шоронгийн 5 мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ.

Халдвар авсан шоронгийн ажилтнуудын дийлэнх нь орон нутгийн засан хүмүүжүүлэх газрын ажилтнууд байжээ. Холбооны шоронгийн ажилтнуудын дунд коронавирусний халдварын 359 тохиолдол бүртгэгдсэн байна.

“Шоронгийн  холбооны товчоо “COVID-19”-н тархалттай тэмцэх хүрээнд эмчилгээ хийлгэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээнүүдийн жагсаалтыг нарийн тодорхой гаргасан. Гэсэн хэдий ч бид хоригдлууд болон ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, ойрын хүрээллийн хүмүүсийн эрүүл мэндийн байдалд маш их санаа зовниж байна” хэмээн холбооны товчооны мэдэгдэлд дурджээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.