2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Энэ зууны шилдэг киноны жагсаалтыг танилцуулжээ

 Британийн “Empire” сэтгүүл XXI зууны шилдэг кинонуудын жагсаалтыг гаргажээ. Кино шүүмжлэгчид болон сэтгүүлийн уншигчдын шалгуураар гаргасан уг жагсаалтыг найруулагч Жорж Миллерийн бүтээсэн “Галзуу Макс: Хилэнт зам” /“Mad Max: Fury Road”, 2015/ кино тэргүүлсэн байна.

Нийтдээ 100 кино багтсан жагсаалтын эхний тавд, Питер Жексоны “Бөгжний эзэн: Бөгжний ахан дүүс” /“The Lord Of The Rings: The Fellowship Of The Ring”, 2001/, Кристофер Ноланы “Харанхуйн баатар” /“The Dark Knight”, 2008/ болон “Эхлэл” /“Inception”, 2010/ кино, мөн Барри Женкинсийн бүтээл “Сарны гэрэл” /“Moonlight”, 2016/ кино багтжээ.

Харин эхний аравт Дэвид Финчерийн бүтээсэн “Нийгмийн сүлжээ” /“The Social Network”, 2010/, ах дүү найруулагчид болох Жое, Антони Руссогийн “Өшөө авагчид: Цаглашгүй дайн” /“Avengers: Infinity War”, 2018/, Жордан Пилийн “Бүү үзэгд” /“Get Out”, 2017/, Мексикийн кино найруулагч Гильермо дель Торогийн “Pan’s Labyrinth”, /2006/, София Копполагийн бүтээл “Орчуулгын бэрхшээл” /“Lost In Translation”, 2003/ кино багтсан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.