2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Эрсдэлгүй хөрөнгө “EBIT”

 Өдгөө дэлхийн хэмжээнд 2.8 их наяд гаруй ам.доллараар хэмжигдэж буй крипто зах зээлийн өсөлт өдрөөр биш цаг минутаар хэмжигдэн хөгжиж байна. Харин та бидний амьдралд биткойн, криптовалют хэмээх нэр томъёо нэвтрээд удаагүй ч Монгол улс харьцангуй богино хугацаанд энэ зах зээлийн эрэлт хэрэгцээ, хөгжил дэвшилтэй эн зэрэгцэн алхаж байна. Тухайлбал “EBIT”...

ЭБИТИЙН ТУХАЙ ТОВЧХОН:

 "EBIT" гэж юу вэ?

Дижитал хөрөнгөтэй холбоотой бүхий л санхүүгийн хэрэгцээнд нийцэх, чанарын өндөр түвшинд шаардлага хангахуйц дотоодын олон улсын арилжааны бирж өнөөдөр нээлтээ хийлээ. Илүү дэлгэрүүлбэл, өдгөө манай улсын крипто зах зээлд тулгараад буй хамгийн том асуудал болох койн бирж дээр гацах, IEO-д амжиж оролцож чадахгүй байх зэрэг интернэт, хурдны асуудлыг бүрэн шийдсэн 1 секунтэд 90 мянган арилжааг зэрэг хийх хүчин чадал бүхий “Ebit” крипто хөрөнгийн бирж Монголын крипто зах зээлд нэгдлээ . “Ebit” койны арилжаанд гарах анхны үнэ нь 20 мөнгө байх бөгөөд энэ сарын 22-нд 15:00 цагт  IEO буюу анхдагч зах зээл дээр гарна.

“EBIT” ОНЦЛОГ

"Binance", "OKEx", "Huobi" зэрэг дэлхийн хамгийн том крипто биржүүдийн үнэ “Ebit” бирж дээр мөн адил буюу тэнцүү тогтоогдож байгаа нь хамгийн том онцлог болж байна.  Мөн “Ebit” койны арилжааг явуулахын тулд “Beosin”, “GeeTest” зэрэг блокчэйний аюулгүй байдлын томоохон компаниудтай гэрээ байгуулж, аюулгүй ажиллагааг сайтар хангасныг тус койныг хөгжүүлж, крипто хөрөнгийн цоо шинэ биржийг нээхээр ажиллаж байгаа хамт олон онцолж байгаа юм. “Ebit” койн найдвартай, хэрэглэхэд хялбар, хамгийн хурдтай, ижил төстэй криптовалютуудын биржүүдээс харьцангуй өндөр ногдол ашиг, бага шимтгэл санал болгож байгаа зэрэг олон давуу талтай. 

“EBIT”  ИРЭЭДҮЙ

 “Ebit” койныг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлсний дараа гадаад зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод салбараа нээхээр ажиллаж байгаа юм. Эбит койныг гадаадын зах зээлд гаргаснаар Монголд орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэх томоохон боломж бүрдэх юм. Ийнхүү Монгол залуус дэлхийн зах зээлтэй өрсөлдөхүйц хамгийн найдвартай, хурдтай, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, гадны томоохон биржүүдтэй холбогдсон, үйлчилгээний уян хатан нөхцөл бүхий койн, хөрөнгийн биржийг нээхээр шаргуу ажиллаж байна...

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.