2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуул хөөргөв

БНХАУ "Чанжэн-2D" зөөгч пуужингаар дэлхийг алсаас тандаж судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ.

БНХАУ-ын Агаар, сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын мэдээлснээр, хиймэл дагуулыг тус улсын зүүн хойд нутгийн Шаньси мужийн Тайюань сансрын буудлаас орон нутгийн цагаар 10 цаг 53 минутад хөөргөсөн байна.

“Changguang Satellite Technology” компанийн бүтээсэн "Зилинь-1" хиймэл дагуул нь дэлхийн зургийг хэт өндөр нарийвчлалтайгаар авах болон дүрс бичлэг хийх зориулалттай ажээ.

"Чанжэн-2D" зөөгч пуужингаар уг хиймэл дагуулын хамт харилцаа холбооны гурван жижиг хиймэл дагуул хөөргөсний хоёрыг нь Аргентины “Satellogic” компани бүтээсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.