2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
Польшид шинэ шувууны томууны тархалт бүртгэгджээ

Польш улсад шинэ төрлийн шувууны томууны тархалт дэгдсэн талаар тус улсын холбогдох албаны төлөөлөгчид даваа гарагт мэдэгджээ.

Польшийн Их Польш мужийн эрх баригчдын мэдээлснээр, “H5N8” шувууны томуугаар халдварласан 6000 гаруй галууг устгахаар төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн 12 дугаар сараас хойш Польш даяар хэд хэдэн бүс нутагт халдварын тохиолдлууд бүртгэгдсэнээс цацагт хяруул, тахианы фермүүд мөн багтаж байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.