2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
Ерөнхийлөгч АТГ-ын дарга Х.Энхжаргалын амь насанд заналхийв үү
   Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан хэвлэлийнхэнтэй цомхон хүрээнд уулзсан. Голдуу удирдлагууд ирсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгчөөс манай нэг телевизийн захирал бүсгүй авлигатай тэмцэнэ гэсэн чинь яасан бэ гэж асуугаарай хэмээн эмээ нь "захиж захиж" явуулсныг дамжууллаа. Гэтэл Төрийн тэргүүн "Одоогийн энэ АТГ-ын даргыг 2016 оны сонгуулийн дараа энэ Их хурал томилсон учраас эд үгсээд огцруулж болохгүй байна. Тийм болохоор АТГ-ын даргыг үхэх, эсвэл өргөдлөө өгсөн үед л өөрчилж чадна. Би өргөдлөө өг гэж хэлсэн. Өгөхгүй гэсэн" гэж хариулсан. Ерөнхийлөгч авлигатай, авлигачидтай тэмцэнэ гэдгийг АТГ-ын даргатай тэмцэх гэж ойлгодог бололтой. Цаад санаа нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын амь насанд заналхийгээд ч байгаа юм агуулга харагдаж байгаа юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.