2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Мексиктэй залгаа хил дээрх хямралтай тэмцэхэд 4.5 тэрбум ам.доллар олгохыг хүсжээ

 Америк, Мексикийн хилийн аюулгүй байдлыг хангахад 4.5 тэрбум ам.доллар олгохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессоос хүсжээ.

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 3.3 тэрбум ам.доллар, хилийн албаны ажлыг гүйцэтгэхэд нийт 1.1 тэрбум ам.доллар олгохыг хүссэн байна.

“Нөхцөл байдал өдөр ирэх тутам улам хүнд болж байна. Цагаачдын цуваа, түүнээс үүссэн хүмүүнлэгийн хямрал Холбооны Засгийн газрын боломжуудыг хааж байна” хэмээн Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалах яам болон Үндэсний гвардын хил дээр явуулах үйл ажиллагаанд зориулж 377 сая ам.доллар олгохыг Д.Трамп хүссэн байна.

Өмнөд хилд онц байдал тогтоох тухай баримт бичигт Д.Трамп өнгөрсөн 2 дугаар сарын 15-н гарын үсэг зурсан юм. Цагаан ордны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ нь Д.Трампт 8 орчим ам.долларыг хуримтлуулах боломжийг олгох аж. Эдгээр мөнгийг Д.Трампын Засаг захиргаа Мексиктэй залгаа хилийн 376.5 км хэсэгт хана босгох, засварлахад зарцуулах бодолтой байна. Ингэснээр хууль бус цагаачдын урсгал, хар тамхи хууль бусаар хил давуулах явдлыг таслан зогсооход тус болно гэж Засгийн газар үзэж байгаа юм

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.