2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Хоногт нас барагсдын тоо хоёр дахин нэмэгджээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагийн байдлаар дэлхий дахинд COVID-19 өвчнөөр 142 мянган хүнээс халдвар илэрч, нийт 8'251'082 хүн халдвартай нь тогтоогджээ. Нэг хоногийн дотор 6589 хүн нас барж, таван сарын хугацаанд нийт 445'185 хүн амь насаа алдаад байна. Өмнөх өдрүүдэд хоногт дэлхий даяар 3000 гаруй хүн нас барсан бол энэ тоо өнгөрсөн 24 цагийн байдлаар хоёр дахин нэмэгджээ.

Коронавирусийн халдварын тархалт их байгаа улсуудад Энэтхэг, АНУ, Бразил, ОХУ, Чили зэрэг улсууд багтсан хэвээр байна. АНУ-д 25,7 сая хүнд шинжилгээ хийснээс 2'208'258 хүнээс, ОХУ-д 15,3 сая хүнээс шинжилгээ авахад 545'458 хүн халдвартай нь тогтоогдлоо.  

Өнгөрсөн хоёр хоногт Энэтхэгт өдөрт 300 гаруй хүн нас барж байсан бол энэ тоо зургаа дахин нэмэгдэж, тус улс хоногт 2000 хүнээ алдаад байна. 

Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  • Бразил – 37'278 /Нийт 928'834/
  • АНУ – 25'308 /Нийт 2'208'258/  
  • Энэтхэг – 11'135 /Нийт 354'161/
  • ОХУ – 8'248 /Нийт 545'458/
  • Чили - 5'013 /Нийт 184'449/

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  • Энэтхэг – 2006 /Нийт 9'520/
  • Бразил - 1338 /Нийт 45'456/
  • АНУ - 846 /Нийт 119,129/
  • Мексик – 439 /Нийт 17'580/
  • Их Британи-233 /Нийт 41'969/

Хамгийн олон хүнд шинжилгээ хийсэн улсууд:

  • АНУ - 25'710'120
  • ОХУ - 15'395'417
  • Их Британи-6'981'493
  • Энэтхэг – 5'921'069
  • Испани- 4'826'516

Эх сурвалж: worldometers.info

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.