2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ

Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгыг дэндүү залуугаараа компани удирдах болсон гэдгээр нь хүмүүс андахгүй байх. Ажлынхаа хажуугаар хөлбөмбөгийн холбоонд удирдах ажил хийж, туялзуур сэлмийн спортыг Монголдоо хөгжүүлж байгаа нэгэн гэдгээр нь ч сайн мэднэ.

Уул уурхай, банк санхүү, хүнсний салбарт тэгээс нь эхэлж захирал хүртлээ дэвшиж ажилласан тэрээр энэ удаад өөр салбарт хүч үзэхээр шийдсэн бололтой. Тэр нь реклам сурталчилгаа гэвэл та итгэх үү. Б.Гантулга Юнителийн 8011 дугаарын нүүр царай болж, рекламанд нь гол дүр бүтээжээ.

8011 дугаарын өмнөх рекламанд SPS телевизийн гүйцэтгэх захирал Н.Наранбатыг тоглуулсан нь сошиал орчинд багагүй шуугиан дэгдээгээд авсан. Сошиалын хар масс Н.Наранбат захирлыг неондартал, явдаг сахалтаар нь хочлоод амжсан.

Харин энэ удаад Юнителийнхэн хийж бүтээсэн зүйл, гаргасан амжилт, хөдөлмөрч зан, спортлог зангаараа ижил ч Н.Наранбат захиралаас арай царайлаг, залуухан “Сүү”-ийн боссыг “од” болгожээ.

Ер нь сүүлийн үед Юнителийнхэн томоохон компаниудын захирлуудыг рекламандаа тоглуулдаг жишиг тогтоогоод байх шиг.  

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.