2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Дараах чиглэлийн автобуснууд Багшийн дээд дээр зогсохгүй

Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн орлогч дарга Булгаа баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болсонтой холбогдуулан Багшийн дээдээс явдаг долоон чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл дараах чиглэлийн автобуснууд Багшийн дээдийн автобусны буудал дээр зогсохгүй юм байна. 

Ч7- Нисэх, Төв номын сан, 7буудал, Зунжин чиглэлийн автобус

Ч28- Сэлх, Цэцэг төв

Ч30б-Жанжин клуб, Цэцэг төв, МУБИС

Ч34-Шархад, Сансар, Ард кино театр, ТЭЦ3

Ч53-Яармаг, Цэцэг төв, МУБИС

Ч55-Зайсан, Дэнжийн мянга, Зам гүүрийн автобаз, Согоотын гудамж

Ч63- Ривер гарден,  Баянмонгол, Цэцэг төв, Багшийн дээд

Зүүн 4 замаас Их тойруу руу гардаг Ч29 чиглэлийн автобусны замнал өөрчлөгдөнө. Гэхдээ автобусны буудал өөрчлөгдөхгүй. Автобусны явах замд бага зэрэг өөрчлөлт орох юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.