2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
"Ододтой Аялая” рок поп, хошин урлаг, нийтийн дуучдын хамтарсан шоу тоглолт болно

Монгол улсад аялалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй томоохон компанийн нэг “Хөгжилтэй аялал” ХХК-ын 5 жилийн ой энэ жил тохиож байна. “Хөгжилтэй аялал” ХХК нь 2014 оноос эхлэн гадаад дотоодын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Тус компанийн зүгээс 5 жилийн ойн арга хэмжээгээ угтан олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд энэ хаврын хамгийн том шоу тоглолтыг хийхээр болжээ. Тодруулбал, хошин урлаг рок поп нийтийн дуучдын хамтарсан  "Ододтой Аялая" шоу тоглолтыг 2019 оны 04-р дүгээр сарын 20-нд 19:00 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд зохион байгуулах юм байна.

Тоглолтын үеэр азтай 50 үзэгч гадаадын орноор аялаж, мөн азтай  үзэгч  500.000 төгрөгийн ком тавилга хийлгэх эрхээр шагнагдах юм байна. 

Тасалбарыг UB лавлах 1900-1617 утсаар үнэгүй хүргэнэ.

Харилцах утас: 88108050 99782282 88337991

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.