2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Шалгалт мэхлэгчдэд шоронд хорих ял ногдуулжээ

Хятад улсад хоёр жилийн өмнө элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр хуулах ажиллагаа зохион байгуулсан 6 хүнд Бээжингийн шүүхээс хорих ял оноожээ.

Хятадын “CCTV” телевизээр хэрэгтнүүдийн тухай мэдээлсэн бөгөөд тэдний дунд зөвлөгч багш хүртэл байсан байна. Уг хэрэгтнүүдэд 20 сараас 4 жил хоригдох ял тус тус оноожээ. Мөн маш жижиг хэмжээтэй чихэвчнүүд болон баллуур шиг хэлбэр бүхий дэлгэцтэй төхөөрөмж зэргийг шалгалтад оролцсон 33 хүүхдээс хураан авчээ. Шалгалтын зөв хариултыг ойролцоох зочид буудлаас илгээж байсан байна.

Мөн хэрэгтнүүд нь шалгалт авсан багш бүрт 4500 доллар төлсөн байсан нь сүүлийн жилүүдэд Бээжинд гарсан ийм төрлийн хэргүүдээс хамгийн ноцтойд тооцогдож байгаа ажээ.

Хятадад шалгалтын үеэр хууран мэхлэх явдал нь нийгмийн томоохон асуудлуудын нэг болоод байгаа юм. Тус улсад жил бүр 10 сая орчим хүн их сургуульд элсэх ш

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.