2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
М.Оюунчимэг гишүүний кондуктор эгч М.Цэцэгээ Чингэлтэй дүүргийн засаг дарга болохоор яригдаж байна
 

"Боов”, жидүчин гэгдсэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь хүнд хэрэгтэй хууль санаачлаагүй хэрнээ ах дүү хамаатан садангаа төрийн өндөр албан тушаалд томилуулахын төлөө нойр хоолгүй гүйдэг нэгэн. Тухайлбал, ЧД-ийн ХГЗХХ-ийн даргаар төрсөн эгч М.Цэцгээг, Эрдэнэс ТТ-д тээвэр ложастикийн хэлтсийн даргаар төрсөн эгчийнхээ хүүхэд Эрхэмзаяаг томилуулах гэх мэтээр төрийн албанд ажиллаж буй ургийн мод цааш хөвөрнө.

М.Оюунчимэг гишүүний хувьд 870 сая төгрөгийн хоёр байртай. Suzuki,Grand Vitara ,BMW-528 маркийн 128 сая төгрөгийн өртөг бүхий хоёр машинтай. Бараг нэг га газартай ч үүнийгээ үнэлээгүй. 251 сая төгрөгийн хадгаламжтай, 220 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
М.Оюунчимэгийн жидүгийн хэргийн тухайд сануулахад М.Оюунчимэг гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгэд бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн хөрөнгийг барьцаалж хамаарал бүхий этгээдээр зээл авсан байдаг. "Бест авто тюнинг” ХХК санхүүжилт 500 сая ЖДҮХС-гаас ороод захирал н.Мягмарцэрэн нь өөрийн харилцах ХААН банкны дансандаа аваад тэр данснаасаа 2018 оны 09.28-ны өдөр гишүүн Оюунчимэгийн нөхөр Баярсайханы харилцах Голомт данс руу 150 сая төг шилжүүлсэн байдаг гэх мэт баримтыг дурдаж болно. Жидүчин, боов, төрийн албанд ажиллаж тэнцэхгүй ах дүүгээ дарга даамлаар шахдаг гээд цааш үргэлжилнэ..
Эрхэм гишүүний ХОМ-оос анхаарал татаж байгаа зүйл бол түүний гэр бүлийн гишүүдийн орлого. Гэр бүлийн гишүүд нь 2015 онд 30 сая төгрөг 2018 онд 461 сая төгрөгийн орлого болтлоо өссөн байна. Нэг үгээр эрхэм гишүүний гэр бүл өнгөрсөн дөрвөн жилийн дотор орлогоо 15 дахин нэмэгдүүлж чадсан байгаа нь яах аргагүй анхаарал татна.
М.Оюунчимэг гишүүн 150 мянган хүн амтай Чингэлтэй дүүргийн Засаг даргаар эгч М.Цэцгээг зүтгүүлэхийн цаад учир нь сонгууль ойртсон үед өөрийн гарын дор хүнээ тавьж төрийн бүтцийг сонгуульд ашиглах давуу байдлыг олж авах зорилготой байгаа гэнэ. Учир нь Чингэлтэй дүүргийн иргэд жидүчин М.Оюунчимэг гишүүнийг огт дэмжихгүй, бидний боломжийг хулгайлсан хүнийг сонгохгүй гэдгээ ил илэрхийлцгээх болжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.