2024 оны 04 сарын 27
Шинэ мэдээ
“Brexit”-ийг хойшлуулахыг санал нэгтэй зөвшөөрчээ

Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 орны төр, засгийн тэргүүн нар Брюссельд эхэлсэн дээд хэмжээний уулзалтын үеэр тус холбооны бүрэлдэхүүнээс Их Британийг гаргах /Brexit/ хугацааг хоёр боломжит хувилбарт үндэслэн хойшлуулахыг санал нэгтэй зөвшөөрчээ. Энэ тухай Европын зөвлөлийн дарга Дональд Туск уулзалтын эхний өдрийн дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

“"Brexit"-ийн нөхцөлийн тухай гэрээг Британийн парламент гуравдугаар сард багтаад баталбал уг үйл явцыг тавдугаар сарын 22 хүртэл эсвэл хэрэв энэ гэрээг батлахгүй бол дөрөвдүгээр сарын 12 хүртэл хойшлуулна” гэж Туск мэдэгджээ. Энэ тухай мөн Австрийн Канцлер Себастьян Курц мэдэгдсэн байна. 

“Хугацааг хойшлуулах энэ хувилбаруудыг “Их Британи зөвшөөрч байгаа эсэхийг тодруулахын тулд” тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйтэй өчигдөр орой хэд хэдэн удаа уулзлаа. Мэй эдгээр саналыг зөвшөөрч, бид зөвшилцөлд хүрсэн гэдгийг мэдээлэхдээ баяртай байна” гэж Туск хэлжээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.