2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
БНАСАУ зөвхөн дарга нартаа шатахуун худалддаг болжээ
НҮБ-ын  хориг арга хэмжээний дараа  Хойд Солонгос шатахууны хуримтлал хийх үүднээс ийм арга хэмжээ авч  эхэлсэн гэнэ. БНАСАУ-ын арилжааны шатахуун түгээгүүрийн станцуудад есдүгээр сарын сүүлчээс эхлэн  нийтэд үйлчлэхээ болиод зөвхөн Хөдөлмөрийн намын дарга нар цэргийнхэн, Засгийн газрын ажилтнуудад бензин олгох болжээ. Ингэж байгааг Японы  "Asahi” сонин мэдээлжээ. Бензиний хувиарлалтад ийнхүү хатуу хориг тавьсан нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний дагуу нефть болон нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээ больсонтой холбоотой ажээ. Сонинд өгүүлснээр есдүгээр сарын сүүлчээс 727 гэсэн тоогоор эхэлсэн дугаартай машинуудад бензин өгөх болсон байна. Нийтийн тээвэр болон гадаадын  хүмүүсийн машинд  энэ хязгаарлалт хамаатай байгаа эсэх талаар сонин мэдээлэлгүй байгаа ажээ. Өмнө нь "Yonhap”  агентлаг мэдээлж байснаар, оны эхнээс Хойд Солонгост  бензины үнэ гурав дахин нэмэгдсэн гэнэ. Өмнөд Солонгосын Засгийн газрын мэдээгээр Хойд Солонгосын нефть ба нефтийн бүтээгдэхүүний жилийн хэрэглээ нь 700-900 мянган  тонн болдог ба дайн гарах тохиолдлын нөөцийн хэмжээ нь нэг сая тонн гэнэ. Харин одоо тэр нөөцөө хоёр сая тонн болгохоор шийдсэн гэж "Asahi” бичсэн байн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.