2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Хакерчид 5 сая гаруй карт эзэмшигчийн мэдээллийг хулгайлжээ

АНУ дахь “Saks Fifth Avenue”, “Saks Off 5th" болон Lord & Taylor” сүлжээ их дэлгүүрүүдээс бараа худалдан авахад ашигласан 5 сая гаруй дебит болон кредит карт эзэмшигчийн мэдээллийг хакерчид хулгайлсан тухай телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлэв.
 
Бэлэн бус төлбөр тооцооны системийг нь эвдсэн талаар эдгээр сүлжээ дэлгүүрийг эзэмшдэг “Hudson's Bay Company” худалдааны компани өнгөрсөн ням гарагт мэдэгджээ. Одоогоор энэ асуудлыг мөрдөн шалгаж байгаа аж.
 
Систем гэмтсэний улмаас мөнгөө луйвардуулахгүй гэдгийг “Hudson's Bay Company” компани худалдан авагчиддаа ятгахын сацуу системд гарсан гэмтэлтэй холбоотой асуудлыг даруй арилгахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг үнэ төлбөргүй хамгаалахаа амлаж, кредит болон дебит картныхаа мөнгөн дүнг шалгахыг үйлчлүүлэгчиддээ зөвлөсөн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.