Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал нь нутгийнхаа иргэдэд “өнгөт чулуу ухуулахгүй” хэмээн шаардлага тавьсныхаа төлөө хэвтэрт ортлоо зодуулсан талаарх мэдээлэл цахим хуудаснаа тавигдсан. Харин хохирогч Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал нь гэмтлийн улмаас Тайван улсад эмчилгээ хийлгэхээр явсан байна. Хэнтий аймаг дах цагдаагийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Батноров сумын Засаг дарга бусдад зодуулсан гэх хэрэгт тус сумын иргэн Б, С, Б нарыг холбогдуулан шалгаж хэргийг прокурорын хяналтад шилжүүлжээ. Ямартай ч нутагаа өмөөрсөн хүүгийн хэргийг нэг тийш болгох бизээ.
24news.mn