2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалыг баривчилжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татан, шалгаж эхэлсэн тухай АТГ-аас өнгөрсөн сард мэдээллэж байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, ”Стандарт” банктай холбоотойгоор тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа талаар АТГ мэдээлэлсэн.Харин өчигдөрЭрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг 2018 оны 4 дүгээр сарын 02-ний шөнө 23 цагийн үед баривчилжээ. Түүнийг Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаанд тавьсан асуудлаар яллагдагчаар татан шалгаж байсан юм.Д.Сугар болон, Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар олон удаа хувилсан гэх үндэслэлийг шинжээчид гаргасан байдаг.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.