2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Хятад болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд нар уулзана

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хотой уулзана хэмээн Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ. Ри Ён Хо одоогоор Бээжин хотод байгаа аж.

Өмнөд Солонгосын болон Японы мэдээллийн хэрэгслүүдийн өмнө нь мэдээлснээр, Ри Ён Хо Хятадад айлчилсны дараа Азербайжан болон Орос улсыг зорих аж. Тэрбээр Азербайжан улсад энэ сарын 5-6-нд болох Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний бага хуралд оролцох юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.