АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Мексиктэй залгаа хилийг хамгаалахад Үндэсний гвардын цэргийн албан хаагчдыг дайчлах тухай захирамж бүхий санамж бичиг гаргажээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.
“Өмнөд хил дээр аюулгүй байдлыг хангах, үхлийн аюултай мансууруулах бодис, хориотой бараа, дээрэмчид, гэмт хэрэгтнүүд болон хууль бус цагаачид манай улсад олноороо орж ирэх урсгалыг хаахад чиглэсэн арга хэмжээ авахад батлан хамгаалахын сайд Дотоод хэргийн яаманд туслах ёстой. Энэ ажилд туслах зорилгоор Үндэсний гвардын цэргийн албан хаагчдыг дайчлахыг батлан хамгаалахын сайд шаардах ёстой” гэж санамж бичигт тэмдэглэжээ.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаас хойш 30 хоногийн дотор холбогдох байгууллагууд зохих үйл ажиллагааны төлөвлөгөөг АНУ-ын төрийн тэргүүнд танилцуулах ёстой юм байна.
24news.mn