АНУ-ын улс орноосоо хөөн гаргасан Оросын 60 дипломатчийн оронд шинэ хүмүүс илгээхийг АНУ-ын Төрийн Департамент ОХУ-д санал болгожээ. Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллахад зөвшөөрөгдсөн ажилтнуудын нийт тоог бууруулахгүй байж болно хэмээн тус газар тэмдэглэсэн байна.
"ОХУ-ын Засгийн газар дипломат төлөөлөгчийн газрууд дахь сул орон тоон дээр хүмүүсийг нөхөн томилж бүрэн эрхийг нь урьдын адил хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй” хэмээн Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын улс орноосоо хөөн гаргасан АНУ-ын дипломатчдын оронд шинэ дипломатчдыг Орос улс хүлээн авах боломжтой гэж АНУ үзэж байна хэмээн тэрбээр ярьсан байна.
Оросын дипломатчдыг улс орноосоо хөөн гаргах болсон шалтгаан нь ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг мэдрэл саажуулах бодисоор хордуулсан хэрэгт Их Британийн эрх баригчид Оросыг буруутгаж байгаатай холбоотой билээ.
24news.mn