2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Германд ачааны машин хүмүүс рүү дайрчээ

Германы Мюнстер хотын нэгэн кафед сууж байсан хүмүүс рүү жижиг оврын ачааны машин дайрсны улмаас хоёр хүн амиа алдаж, 20 хүн бэртэж гэмтжээ. 6 хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. Ачааны машины жолооч амиа хорлосон байна.

Энэ хэрэг орон орон нутгийн цагаар 15:27 цагт болжээ. “Volkswagen” маркын бага оврын ачааны машин өндөр хурдтайгаар автомашин орохыг хориглосон хэсэг рүү нэвтрэн орсон байна. Автомашин тус хотын төвд байрлах нэрт “Grosser Kiepenkerl” рестораны задгай талбайд сууж байсан хүмүүс рүү дайрчээ.  

Цагдаа нар уг хэргийг террорист халдлагатай холбоотой гэж үзэхгүй байгаа аж. 

Харин Бранденбургийн нийгэм, аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн шинжээч Тим Штутхай хэлэхдээ “Энэ хэргийг яг зориуд үйлдсэн юм шиг харагдаж байна. Террорист хадлагатай адилгүй юм. Цагдаа нарын үзэж байгаагаар Германд халдлага үйлдэж магадгүй болон үйлдэхийг хүссэн хамгийн багадаа 730 хүн байдаг бөгөөд тэдний хойноос ажиглалт явуулж байдаг” хэмээн мэдэгдсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.