2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Сирийн агаарын цэргийн хүчний бааз пуужингийн цохилтод өртжээ
Сирийн Хомс мужийн цэргийн Т-4 нисэх онгоцны буудалд пуужингийн хүчтэй цохилт өгсөн тухай “SANA” агентлаг мэдээлэв. Пуужингийн цохилтын улмаас амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн цэргийн албан хаагчид байгаа аж.
 
Тус агентлагийн мэдээлснээр, Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүд нь пуужингийн довтолгооноос хамгаалах явцдаа 8 пуужин устгасан байна. Уг пуужингийн довтолгооны үеэр харвасан хэдэн пуужин байгаа оносон нь тодорхойгүй байна.
 
Телевизийн “Al Mayadeen” сувгийн мэдээлснээр, нисэх онгоцны буудлын ойролцоо хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болжээ.
 
Тус нисэх онгоцны буудалд АНУ-ын Зэвсэгт хүчин цохилт өгсөн хэмээн “SANA” агентлаг мэдээлжээ. Сирийн цэргийн байгууламжууд руу хэд хэдэн удаа халдсан Израиль улс пуужингийн цохилт өгсөн байж болзошгүй гэх нотолгоо одоогоор алга байна.

Хоёрдугаар сарын 10-нд Сирид ажиллагаа явуулж байсан Израилийн “F-16” сөнөөгч нисэх онгоцыг Сирийн Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем харван унагасны дараа Израилийн арми пуужингийн цохилт өгсөн юм.

“Израилийн агаарын цэргийн хүчин Сири дэх газрын бай руу хоёр удаа цохилт өгсөн. Нэг дэх бай нь Пальмира хотын нисэх хүчний бааз дахь Ираны нисгэгчгүй нисдэг аппаратуудын удирдлагын цэгт, хоёр дахь нь Сирийн өмнөд нутагт орших Ираны дөрөв, Сирийн найман цэргийн байгууламж байсан юм” хэмээн  Израилийн батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлсэн байна.  

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.