2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Сирид цохилт өгөх эсэх тухай шийдвэрийг хоёр хоногийн дотор гаргана

Сирийн Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчдын эсрэг цэргийн хүч хэрэглэх эсэх шийдвэрийг нэгээс хоёр хоногийн дотор гаргана хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Энэ аймшигтай халдлага болох ёсгүй байсан юм. Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбоотойгоор цэргийн хүч хэрэглэх эсэх шийдвэрийг бид даруй гаргана. Ийм балмад хэрэг үйлдэхийг бид зөвшөөрөхгүй” гэжээ.
 
Химийн зэвсгийг хэн нэгэн хэрэглэсэн гэх сэжиг байна уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Д.Трамп хариулахдаа “Надад сэжиглэж байгаа зүйл алга. Орос, Иран, Сирийн аль нь болохыг эсвэл үүнийг хамтдаа хийсэн эсэхийг нь бид олж илрүүлэх болно” гэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.