2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Сирид хамтарсан цохилт өгөх Д.Трампын саналыг хүлээн зөвшөөрсөнгүй

Сирид хамтарсан цохилт өгөх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын саналыг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хүлээн авсангүй. Энэ тухай “The Times” сонин мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, Т.Мэй АНУ-ын төрийн тэргүүний саналыг хүлээн аваагүй нь ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн тулд Сирийн эрх баригчид тус улсын Дума хотод химийн зэвсэг ашигласан байж болох талаархи илүү их нотлох баримт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаатай нь холбоотой аж.  

Түүнчлэн Их Британийн зүгээс энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх бас нэгэн шалтгаан нь Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид болсон хэргийн нөхцөл байдлыг тогтоохоор ойрын хугацаанд Сирид очих болсонтой холбоотой байж магадгүй хэмээн тус сонинд тэмдэглэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.