Хорт хавдрын бүх төрлийн эмийг импортын гаалийн татвараас чөлөөлж, хорт хавдрын шинэ эм, эмийн бүтээгдэхүүний импортыг хөхиүлэн дэмжих шийдвэрийг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны пүрэв гарагт даргалсан тусгай хуралдааны үеэр гаргалаа гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Уг шийдвэрийн дагуу Хятад улс ирэх сарын 1-нээс бүх төрлийн хорт хавдрын эмийг импортын гаалийн татвараас чөлөөлөх аж.
Мөн тус улс энэ төрлийн импортын эм, эмэн бүтээгдэхүүний нэмүү өртгийн албан татварыг эрс бууруулахаар болсон байна.
24news.mn