2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Ш.Абэг огцорно гэсэн бодолтой байгаагаа хэлжээ
Улсын өмчит газрыг хэт хямд үнээр худалдсан гэх дуулиан шуугиан болон нэр хүндийнх нь түвшин буурч байгаатай холбоотойгоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэг огцорно гэсэн бодолтой байгаагаа тус улсын Ерөнхий сайд асан Жюнъитиро Коизуми илэрхийлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Нөхцөл байдал тун аюултай болоод байгаа. Ш.Абэ парламентын чуулган хаагдах үед огцорч магадгүй (парламентын чуулган 6 дугаар сарын 20-нд дуусна). 9 дүгээр сард болох Либераль ардчилсан намын тэргүүний сонгуульд Ш.Абэ гурав дахь удаагаа сонгогдож чадахгүй. Энэ нь ирэх жил болох парламентын дээд танхимын сонгуульд нөлөөлнө” хэмээн Ж.Коизуми “AERA” сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Токио хотод өнгөрсөн бямба гарагт “Абэ огцор!”, “Энх тайвны төлөө!” гэсэн уриан дор болсон цглаанд 50 мянган хүн оролцжээ. Харин дараагийн өдөр нь Ш.Абэ тэргүүтэй Японы засгийн газарт өгөх үнэлгээ 37 хувь болтлоо буурсан тухай “Киодо” агентлаг нийтэлсэн байна.

Улсын өмчит газрыг хэт хямд үнээр худалдсантай холбоотой хуйвалдаанд Ш.Абэ болон түүний эхнэр Акиэ нар холбоотой байж болзошгүй хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг бус удаа мэдэгдэж байсан нь Ш.Абэгийн засгийн газарт өгөх үнэлгээ огцом буурч байгаагийн гол шалтган болоод байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.