Хятадын гадаад хэргийн сайд Ван И болон Японы гадаад хэргийн сайд Таро Коно нар өнгөрсөн ням гарагт Токио хотод хийсэн уулзалтынхаа үеэр эдийн засгийн даяаршил болон чөлөөт худалдааны зарчмыг хамгаалахыг дэмжжээ.
“Зүүн ази дахь эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ түлхэц үзүүлэхийн тулд Хятад, Япон болон Өмнөд Солонгосын гурван талт хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бүс нутгийн интеграцчлалын үйл явцыг хамтдаа ахиулах шаардлагатай” гэж Ван И хэлсэн байна.
Харин Японы гадаад хэргийн сайд Тара Коно мэдэгдэхдээ “Дэлхийн худалдааны байгууллагын зарчмуудтай уялдуулан олон улсын чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалах, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хийгээд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд Япон улс бэлэн байна” гэжээ.
Япон улсад албан ёсны айлчлал хийхээр өнгөрсөн ням гарагт тус улсад очсон Хятадын гадаад хэргийн сайдын айлчлал энэ сарын 17 хүртэл үргэлжлэх аж. Айлчлалынхаа үеэр тэрбээр Токио хотод болж буй “Япон-Хятадын эдийн засгийн яриа хэлэлцээ”-нд оролцох юм.
24news.mn