2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Дэлхийн банкны хөрөнгийн хэмжээг 13 тэрбум доллароор нэмэгдүүлнэ

Дэлхийн банкны хувьцааг эзэмшиж буй хөрөнгө оруулагчид бямба гарагт хуралдаж, тус банкны хөрөнгийн хэмжээг 13 тэрбум доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
 
Үүнээс 7,5 тэрбум долларыг Олон улсын Шинэчлэл хөгжлийн банкинд, 5,5 тэрбумыг нь Олон улсын Санхүүгийн корпорацид зориулан олгох аж. Ингэснээр дэлхий даяар ядууралтай тэмцэж байгаа, ялангуяа тусламж нэн шаардлагатай байгаа бүс нутагт ажиллаж буй байгууллагуудын боломжийг тэлэх юм.
 
Үүний дүнд Дэлхийн банкны санхүүгийн боломж 2019-2030 онд жилийн дүнгээр 100 тэрбум орчим долларт хүрэх аж.
 
“Энэхүү түүхэн тохиролцоог дэмжсэнээрээ манай хувьцаа эзэмшигчид дэлхий дахины хамтын ажиллагаанд итгэх итгэл сэргэж буйг харууллаа, гишүүний орнуудын зүгээс үзүүлсэн энэхүү дэмжлэгийг бид өндрөөр үнэлж байна” гэж Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким мэдэгдсэн байна.
 
Дээрх хөрөнгө нь дэлхий дахины аюулгүй байдал, тогтвортой байдалд учирч болох эрсдэлүүд, ялангуяа тогтворгүй, ядуу буурай улс орнуудад үүсэх эрсдэлүүдэд түргэн шуурхай хариу арга хэмжээ авах боломжийг Дэлхийн банкинд олгоно” гэж Ким Ён Ким онцлон тэмдэглэлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.