2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Санал хураалт хэрхэн явагдах талаар мэдээлэл өгчээ

Арменийн эрх баригч Бүгд найрамдах нам /АБНН/ тус улсын ерөнхий сайдын сонгуульд санал өгөх тухай шийдвэрээ уг албан тушаалд нэр дэвшигч Никола Пашиняны мөрийн хөтөлбөртэй танилцсаны дараа мягмар гарагт гаргана гэж Арменийн төрийн мэдээллийн "Арменпресс" агентлаг парламентын дэд дарга, АБНН-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Эдуард Шармазановын хэлснийг иш татан мэдээлэв.
 
Олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааг дөрөвдүгээр сарын 13-наас хойш удирдаж байгаа Никол Пашинян нь ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшээд байгаа цорын ганц нэр дэвшигч юм. Түүнийг өөрийнх нь "Елк" намаас гадна парламент дахь "Царукян" болон "Дашнакцтюн" намын бүлгүүд дэмжиж байгаа ба 105 суудалтай парламентад энэ гурван нам нийлээд 47 суудал эзлэж байна. Харин эрх баригч АБНН 58 суудалтай юм.  
 
“Пашиняны мөрийн хөтөлбөртэй танилцсаны дараа манай нам санал өгөх тухай шийдвэрээ гаргах ба парламент дахь намын бүлгийн дарга санал хураалт явуулахаас өмнө бидний шийдвэрийг зарлана” гэж Шармазанов мэдэгджээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.