БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй нэг их холгүй ирээдүйд уулзах бодолтой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Twitter хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Энэ тухай ТАСС агентлаг мэдээлэв.
“АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин тэргүүтэй төлөөлөгчид одоо Хятадад ажиллаж байгаа бөгөөд тэд худалдааны адил тэгш нөхцөл бүрдүүлэх талаар тохиролцохыг чармайх болно” гэж Америкийн удирдагч бичжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн өмнө нь тайлбарлаж байсанчлан, тус улсын төлөөлөгчдийн айлчлалын үндсэн зорилго нь Америкийн экспорт болон хөрөнгө оруулалтад БНХАУ-ын зүгээс учруулж буй “саад тотгорыг арилгах”, Хятадтай хийж байгаа худалдаанд АНУ-ын хүлээдэг алдагдлыг багасгахад оршиж байгаа аж.
24news.mn