АНУ болон Хятад хоёр худалдааны салбарт харилцан ашигтай хэлэлцээр байгуулж чадна гэж АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп ням гарагт Twitter хуудастаа бичжээ.
“Манай хоёр улс худалдааны салбарт сайн хамтран ажилладаг. Гэхдээ АНУ-ын өмнөх удирдлагууд олон жилийн туршид Хятадын эрх баригчидтай нэг талыг барьсан буюу Хятадад ашигтай яриа хэлэлцээ хийж ирсэн гэж би үздэг. Иймд хоёр улсад харилцан ашигтай хэлэлцээр байгуулах нь хятадуудын хувьд хүндрэлтэй байгаа. Гэсэн ч бүх юм сайхан болно” гэж Д.Трамп онцлон тэмдэглэсэн байна.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, АНУ, Хятадын эрх баригчид хоёр талын худалдаа-эдийн засгийн хурц асуудлуудыг шийдвэрлэх өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжүүлэн хийх аж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ Вашингтонд очиж, худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах тодорхой саналуудыг танилцуулах төлөвтэй байна.
Бээжинд хийсэн хоёр талын яриа хэлэлцээний дүнд талууд худалдааны маргааныг зохицуулах механизм бүрдүүлэхээр тохиролцжээ.
24news.mn