2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
"Сайхан зантай" цуврал алуурчин нас баржээ

 15 хүнийг хөнөөсөн Их Британийн цуврал алуурчин Деннис Нильсен 72 насандаа таалал төгсжээ. Энэ тухай “The Sun” сонин мэдээлэв.
 
Тус сонины мэдээлснээр, 15 хүнийг хөнөөсөн гэдэг нь тогтоогдсоны дараа Д.Нильсен бүх насаараа шоронд хоригдох ял сонсож байжээ. Гэмт этгээд шоронд байх үедээ гэдэс нь хүчтэй өвдөж байгаагаа мэдэгдэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд яаралтай хагалгааны дараах хүндрэлийн улмаас шархаа даалгүй нас барсан байна.
 
Д.Нильсен 1978-1983 онд гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд түүний хохирогчид нь өсвөр үеийнхэн, залуучууд байжээ. Тэрбээр олон хохирогчоо хүчирхийлснийхээ дараа биеийг нь мөчилж хуваадаг байсан аж.
 
Түүнчлэн гэмт хэрэгтэн хэдэн цагийн туршид цогцосныхоо дэргэд хэвтсэнийхээ дараа цогцсыг нямбайлан угааж, хувцасладаг байжээ. Энэ үйлдэлтэй нь холбоотойгоор түүнийг “сайхан зантай алуурчин” гэж дуудах болсон байна. 
 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.