ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Чан Ханьхуэй болон Монгол улсын Гадаад харилцааны дэд сайд Батцэцэг нарын гурван талын ээлжит зөвлөлдөх уулзалт Бээжин хотод боллоо.
Оросын ГХЯ-ны мэдээлснээр, талууд янз бүрийн салбарт гурвалсан хэлбэрээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцохын сацуу Замын зургийг бодитой хэрэгжүүлэх явц болон Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрүүдийг хэлэлцсэн байна.
24news.mn