Coca-Cola компани анх удаа согтууруулах ундаа худалдаанд гаргажээ. Энэ тухай “
The Japan Times” сонин мэдээлэв.
“Lemon-Do” нэртэй уг нимбэгний амттай хийжүүлсэн ундааны согтууруулах бодисын хэмжээ нь 3-7 хүртэлх хувьтай бөгөөд Японы Кюсю арал дээр худалдан борлуулах аж.
“Lemon-Do” ундааг бүтээх санааг анх нимбэгний амтаараа алдартай ундаанууд байдаг Японы уушийн газруудаар явсны дараа гаргасан хэмээн тус ундааг боловсруулсан хүмүүс ярьсан байна.
Япон улсад гарсан Lemon-Do ундааг одоогоор тус компани хилийн чанадад худалдан борлуулах төлөвлөгөөгүй байна. Түүнчлэн бүтээгдэхүүний жорыг нууцалж байгаа аж.