Далд өлсгөлөн буюу бие организмд бичил элементүүд дутагдах явдалтай тэмцэх үүднээс Сибирийн эрдэмтэд биологийн идэвхт бодисуудыг капсул /бортого/ хэлбэрт оруулжээ.
Энэ тухай Оросын ШУА-ийн Сибирийн салбарын хатуу биеийн химийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Игорь Ломовский мэдээллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/-аас “далд өлсгөлөн гэдэг нь аминдэмүүд, эрдэс бодисууд болон бичил элементүүд дутагдах явдал мөн” гэж тодорхойлсон байдаг.
Орчин үеийн хүмүүсийн хоолны орц нь тэнцвэржүүлсэн хоол тэжээлийн шаардлагыг хангадаггүйгээс болж далд өлсгөлөн бий болдог аж. Дэлхий даяар 2 тэрбум хүн далд өлсгөлөнд нэрвэгдээд байна.
“Бид тэс жимс, ногоон цай, алтан цэгцүүхэй болон анис жимснээс гарган авсан флавоноидууд болон үл исэлдүүлэгчүүдийг /антиоксидант/ полисахаридын матриц хэлбэрт оруулан хэрхэн капсул болгох аргыг бодож олсон. Ингээд нунтгийг гарган авсан бөгөөд түүнийг талх, гурилан бүтээгдэхүүн, ундаа, сүүн бүтээгдэхүүний найрлагад хийж болно” хэмээн И.Ломовский ярьжээ.
Сахараас ялгаатай нь гэвэл, полисахаридууд нь усанд тэр даруй уусдаггүй бөгөөд бие организмд үйлчилж эхэлдэг аж. Түүнээс гадна, полисахаридууд нь бие организмаас хортой бодисуудыг гадагшлуулдаг байна.
24news.mn