Өнөөдөр Тамхитай тэмцэх өдөр тохиож байна. 2000 оноос хойш тамхины хэрэглээ ихээхэн буурчээ. Гэсэн хэдий ч энэ үзүүлэлт нь зүрх судасны болон халдварт бус өвчний улмаас нас барж буй хүмүүсийн тоог бууруулахад гойд нөлөө үзүүлэхгүй байна. Энэ тухай өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ нийтэлсэн илтгэлд дурджээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, тамхинаас болж жилд 7 сая хүн амиа алдаж байна. Тамхи татдаг хүмүүсийн тоо 2000 оноос хойш 27-20 хувь хүртэл буурсан хэдий ч энэ байдлаараа 2015 он гэхэд нийт тамхи татдаг хүмүүсийн тоог 30 хувиар бууруулах зорилгодоо хүрч чадахгүй байж магадгүй гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна.Үүний нэг шалтгаан нь хүн амын өсөлт юм.
Тамхины идэвхтэй болон идэвхгүй хэрэглээ нь зүрх судасны өвчин тэр дундаа зүрхний шигдээс болон цус харвах өвчнөөр өвчлөх үндсэн шалтгаан болдог байна. Зүрх судасны өвчний улмаас жил бүр 17,9 сая хүн хорвоог орхиж байна.
“Тамхи татах нь хорт хавдар болон уушгины өвчин тусахад хүргэдэг гэдгийг олон хүн мэддэг хэдий ч мөн зүрх судасны өвчин үүсгэдэг гэдгийг тэр болгон мэдээд байдаггүй” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлжээ.
24news.mn