АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тодорхой урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах бодолтой хэвээр байгаа гэж ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Хантсман телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын тухайд бол цаг нь ирэхээр зарлана. Хоёр талын шийдвэрлэгдээгүй асуудлуудыг зохицуулахын тулд Оросын удирдагчтай уулзах хүсэлтэй байгаагаа АНУ-ын төрийн тэргүүн илэрхийлсэн билээ. 2016 оны сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Д.Трамп Сири, Иран зэрэг улстай холбоотой асуудлуудыг хамтран шийдвэрлэхийн тулд Оростой сайн харилцаатай байх хэрэгтэй хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Ийм уулзалт зохион байгуулах хүсэл Оросын талд ч, Америкийн талд ч байгаа” гэж Жон Хантсман тэмдэглэсэн байна.
“АНУ болон ОХУ-ын оролцоогүйгээр Ойрхи Дородын мөргөлдөөнийг зохицуулах, Сири улстай холбоотой хурц асуудлыг шийдвэрлэх огт боломжгүй юм. Дэлхийн цөмийн зэвсгийн нийт нөөцийн 90%-ийг хянаж байгаа манай хоёр улсын хүчин чармайлтгүйгээр стратегийн тогтвортой байдал хийгээд цөмийн зэвсгийн асуудлыг оновчтой шийдвэрлэх аргагүй билээ” гэж Америкийн Элчин сайд ярьжээ.
24news.mn