Никарагуад болсон Засгийн газрыг эсэргүүцсэн ажиллагааны үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 127-д хүрчээ. Энэ тухай Хүний эрхийн асуудал эрхэлсэн Америк хоорондын комиссын мэдээлснийг иш татан “
Nuevo Diario” сонин мэдээлэв. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр мөн 1000 орчим хүн бэртэж гэмтсэн байна.
Нийгмийн даатгалын шинэчлэлтэй холбоотой асуудлын улмаас Никарагуад өнгөрсөн 4 дүгээр сарын 18-наас эсэргүүцлийн ажиллагаа өрнөж эхэлсэн юм. Тус шинэчлэлээр ажил олгогчид болон ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг эрх баригчид санал болгожээ. Шинэчлэлийг Никарагуа улсын Ерөнхийлөгч Даниэль Ортега цуцалсан байна.