1956 оны ДХБХ-ны их хурлаас ДАШТ-ийг зохион явуулах санал ирүүлсэн Аргентин, Чили, ХБНГУ-аас (Аргентин улсын боломж илүү харагдаж байсан ч) Чили улсад ДАШТ 1962-ийг хийхээр тогтжээ. Энэ шийдвэр гарахад Чили улсын ХБХ-ны тэргүүн
Карлос Диттборны хичээл зүтгэл ихээр нөлөөлсөн хэмээн үздэг. Иймээс ч Чили улсын Арика хотын
цэнгэлдэх хүрээлэнг (1962 онд баригдсан) түүний нэрээр нэрэлсэн байдаг. Харамсалтай нь тэрээр тэмцээн эхлэхээс сарын өмнө 38-хан насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтод Ази, Африкийн багууд тивээсээ шалгараад заавал Европ юмуу Өмнөд Америкийн багтай тоглож байж эрх авахаар тогтсоны улмаас тус тивүүдийн багууд хоёр удаа дараалан ДАШТ-ний шигшээ тоглолтонд оролцолгүй өнжиж байжээ.
Энэ удаагийн ДАШТ-нд багуудыг 4 хэсэгт хуваасан ба хэсэгтээ 2 ба 3-аар байр эзэлсэн багуудын оноо тэнцсэн тохиолдолд бөмбөгийн зөрүүг тооцон хасагдах шатанд гарахаар шийдвэрлэжээ.
Шигшээ тоглолтод Бразили, Чехсловакийн багууд хүч үзэн Бразилийн шигшээ баг 3:1-ийн харьцаатайгаар ялж, 2 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртэв.