БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаатай холбоотойгоор “онцгой бүс”-т хэсэгчлэн орсон Сингапурын тансаг зэрэглэлийн хэд хэдэн дүүргийн оршин суугчид энэ түүхэн үйл явдалд өөрсдийгөө дам хамааралтай болсныг мэдэрч, нэвтрүүлж буй хязгаарлалтуудыг ойлгон хүлээн авч байна гэж мягмар гарагт The Straits Times сонин мэдээлжээ.
Тухайлбал, гадаадын олон орны элчин сайдын яамдын байр, таван одтой зочид буудлууд оршдог Nassim Road болон Orange Grove Road зэрэг дүүрэг багтсан “онцгой бүс”-т зургадугаар сарын 10-14-нд аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж Сингапурын эрх баригчид мэдээлсэн юм.
“Жил бүр аюулгүй байдлын асуудлаархи чуулга уулзалтын үеэр уг “онцгой бүс”-т орших "Шангри-ла" зочид буудлын эргэн тойронд 3 өдрийн турш авч хэрэгжүүлдэг аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээнд олон хүн бүр дасчихсан. Эндхийн оршин суугчидтай ярилцахад тэд өөрсдийгөө удахгүй болох түүхэн үйл явдалд дам хамааралтай болсноо мэдэрч буйгаа илэрхийлж байсан” гэж дээрх сонинд тэмдэглэсэн байна.
24news.mn