Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда болон тус улсад мягмар гарагт буюу өнөөдөр айлчлах Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нарын хэлэлцэх гол асуудлуудын нэг нь байгалийн хий дамжуулах хоолой барих “Умард урсгал-2” төсөл хэрэгжүүлэх сэдэв байх төлөвтэй байна гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
Байгалийн хий дамжуулах хоолой барих “Умард урсгал-2” төслийн талаар тус хоёр улс зарчмын өөр өөр байр суурь баримталж байгаа юм. Польш улс уг хоолойг барихыг эсэргүүцэж, саад тотгор учруулахыг оролдож байгаа бол Герман улс дэмжиж байгаа билээ. ХБНГУ-ын гадаад хэргийн сайд Хайко Маас саяхан Польшид айлчлах үеэрээ “Германы эрх баригчид байгалийн хий дамжуулах хоолой барих “Умард урсгал-2” төслийг арилжааны төсөл хэмээн дүгнэж, дэмжиж байгаа” гэж мэдэгдсэн байна.
Одоо ашиглаж буй байгалийн хий дамжуулах “Умард урсгал” хоолойтой зэрэгцүүлэн хоолой барих уг төслийг АНУ бас эсэргүүцэж байгаа байгаа юм.
Төслийн оператор “Nord Stream 2 AG” компани нь хоолой барих зөвшөөрлийг Герман улсаас аваад байгаа бөгөөд энэ оны эхний хагас жилд багтаан Финланд, Швед, Орос, Дани зэрэг улсаас зөвшөөрөл авна гэж найдаж байгаа аж.
24news.mn