ДХБХ-ноос 1960 оны 8-р сард гаргасан шийдвэрийн дагуу ДАШТ-1966 Англи улсын 7 хотын 8 цэнгэлдэх хүрээлэнд 1966 оны 7-р сарын 11-нээс 30-ны өдрүүдэд зохиогдсон билээ.
ДХБХ 1966 оны ДАШТ-нд Африк тивээс шөвгөрсөн баг Ази юмуу Далайн орнуудын хэсгээс тодорсон багтай нэмэлт тоглолт хийж байж Лондонг зорих эрх авах болзол тавьсаныг Африкийн 16 орон эрс эсэргүүцэн “ДАШТ 1966”-г өнжихөөр болсон юм. Иймээс ДХБХ 1966 оны ДАШТ-нд Европ тивийн 10, Өмнөд Америкийн 4, Ази тивийн 1, Төв ба Хойд Америкаас 1 баг оролцуулахаар шийдвэрлэжээ.
Энэ ДАШТ 16 багийг өмнөх дэлхийн аваргын тэмцээний жишгээр 4 хэсэгт хуваарилаж, хэсэг тус бүрээс 2 баг хасагдах шатны тэмцээнд өрсөлдөн аваргаа тодруулсан юм.
ДАШТ 1966-д эзэн орон Английн баг ХБНГУ-ын шигшээ багийг нэмэлт цагт 4:2-оор буулган авснаар Дэлхийн аваргын Цомыг анх удаагаа гардсан билээ.